Эрэн сурвалжлах, баримт нягтлах цахим хэрэглүүрүүд сургалт, семинар

AAJA-Asia буюу Ази, Америкийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн Ази дахь салбар, Google News Initiative хөтөлбөртэй хамтран эрэн сурвалжлах, мэдээлэл цуглуулах, баримт нягтлах ур чадвараа хамгийн сүүлийн үеийн цахим хэрэглүүр ашиглан сайжруулахаар зорьж буй Ази сэтгүүлч нарт дэмжлэг үзүүлэхээр энэхүү сургалтыг дэмжин зохион байгуулж байна.  

Дараагийн сургалтууд:

Баримт нягтлах, эрэн сурвалжлах цахим хэрэглүүрүүд

2023 оны 8-р сарын 22-ны Мягмар гараг 10:00-14:00 цагт (цахимаар)

Энэхүү сургалтаар цахим хэрэглүүр ашиглан мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлан шалгах хамгийн сүүлийн үеийн технологийн хэрэглүүрүүдийг танилцуулах юм. Сургалтаар дараах агуулгыг хөндөнө. 

  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарах зүйлс 
  • Зураг болон видеогоор хайлт хийх 
  • Хиймэл оюун ухаан 
  • Сошиал медиаг хянах 
  • Эх сурвалжийг тодорхойлох 
  • Google Drive болон бусад хэрэглүүрүүд 
  • Ахисан түвшний хайлт хийх 
  • Google дэх тренд тодорхойлох 

Сургагч багш

Б.Дуламхорлоо нь сэтгүүлч, сэтгүүл зүйн сургагч багш, Google News Initiative болон AAJA-Asia-ийн хамтарсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн 2023 оны сургагч багш юм. Сүүлийн арав гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажиллахдаа монголын өдөр тутмын сонины хамгийн залуу ерөнхий эрхлэгчээр ажиллахаас гадна телевиз, сайт, сонин зэрэгт шат шатны албан тушаал хашиж байсан. 

2020 онд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ыг байгуулсан бөгөөд энэхүү байгууллагаараа дамжуулан дотоодын медиа стартапуудад тогтвортой бизнес загвар нутагшуулахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Тэрээр Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд багшилж байснаас гадна Deutsche Welle академийн сургагч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан. Монголоос гадна Гана, Замби, Кени, Барселон, Индонези, Энэтхэг, Литва зэрэг орнууд дахь байгууллагуудад сургалт орж байсан.

Энэхүү онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдахыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү?

 

Баримт нягтлах, эрэн сурвалжлах цахим хэрэглүүрүүд

2023 оны 9-р сарын 14-ний Пүрэв гарагт 10:00-14:00 цагт (Хэвлэлийн хүрээлэнд)

Энэхүү сургалтаар цахим хэрэглүүр ашиглан мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлан шалгах хамгийн сүүлийн үеийн технологийн хэрэглүүрүүдийг танилцуулах юм. Сургалтаар дараах агуулгыг хөндөнө. 

  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарах зүйлс 
  • Зураг болон видеогоор хайлт хийх 
  • Хиймэл оюун ухаан 
  • Сошиал медиаг хянах 
  • Эх сурвалжийг тодорхойлох 
  • Google Drive болон бусад хэрэглүүрүүд 
  • Ахисан түвшний хайлт хийх 
  • Google дэх тренд тодорхойлох

Сургагч багш

Б.Дуламхорлоо нь сэтгүүлч, сэтгүүл зүйн сургагч багш, Google News Initiative болон AAJA-Asia-ийн хамтарсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн 2023 оны сургагч багш юм. Сүүлийн арав гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажиллахдаа монголын өдөр тутмын сонины хамгийн залуу ерөнхий эрхлэгчээр ажиллахаас гадна телевиз, сайт, сонин зэрэгт шат шатны албан тушаал хашиж байсан. 

2020 онд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ыг байгуулсан бөгөөд энэхүү байгууллагаараа дамжуулан дотоодын медиа стартапуудад тогтвортой бизнес загвар нутагшуулахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Тэрээр Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд багшилж байснаас гадна Deutsche Welle академийн сургагч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан. Монголоос гадна Гана, Замби, Кени, Барселон, Индонези, Энэтхэг, Литва зэрэг орнууд дахь байгууллагуудад сургалт орж байсан.

Энэхүү танхимын сургалтад үнэ төлбөргүй хамрагдахыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү?

 

Ази, Америкийн Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн тухай: Ази, Америкийн Сэтгүүлчдийн Нийгэмлэг (AAJA) нь АНУ болон Азид 1500 гаруй гишүүнтэй боловсрол, мэргэжлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш сэтгүүл зүйн салбарын өөрчлөлт, хөгжлийн тэргүүн шугамд ажиллаж ирсэн. Байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.aaja.org/  сайтаас, Ази дахь салбарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://aaja-asia.org/ сайтаас авна уу? 

Google News Initiative хөтөлбөрийн тухай: Google нь дэлхийн мэдлэг, мэдээллийг цэгцэлж, нийтэд нээлттэй, хэрэгцээтэй байлгах эрхэм зорилготой. Энэхүү эрхэм зорилгын хүрээнд өнөөгийн цахим эринд сэтгүүл зүйн салбарыг хөгжихөд туслах зорилгоор  Google News Initiative хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. GNI-ийн малгайн дор багтах Google News Lab санаачилга нь чанартай сэтгүүл зүйн агуулга бүтээх, түүнийг түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Өнөөгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, медиа энтрепреньерүүд мэдээллийн агуулга бүтээх, түүнийг түгээх шинэ аргуудыг нээсээр байна. Харин бид тэдэнд хэрэгцээтэй цахим хэрэглүүрүүд, өгөгдөл, хөтөлбөрүүдийг санал болгохоор ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, g.co/newsinitiative сайтад хандана уу. visit g.co/newsinitiative.